FunMaxx
НүүрКинонууд
Группэд нэгдэх

Үйлчилгээний нөхцөл ба нууцлал

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 сарын 16

Бидний тухай

FunMaxx нь киноны мэдээлэл танилцуулж, хэрэглэгчийг хаалттай Telegram группэд нэгдэхэд чиглүүлдэг вебсайт юм. Энэ вэбсайт дээр киног шууд тоглуулахгүй.

Гишүүнчлэл ба төлбөр

  • Хэрэглэгч сайт дээр харагдаж буй багцаас сонгож төлбөр хийнэ.
  • Гүйлгээний утгад өөрийн Telegram @username-ийг бичиж, хаалттай групп рүү элсэх хүсэлт илгээнэ.
  • Төлбөрийг банкны гүйлгээ болон Telegram хүсэлттэй тулгаж баталгаажуулсны дараа нэвтрэх эрх олгоно.
  • Буруу Telegram нэр, дутуу мэдээллээс шалтгаалсан саатлыг шийдвэрлэхийн тулд хэрэглэгч FunMaxx-тэй холбогдоно.
  • Гишүүнчлэлийн хугацаа баталгаажсан өдрөөс эхэлж, сонгосон багцын хугацаа дуусахад нэвтрэх эрхийг цуцалж болно.

Буцаалт ба цуцлалт

Төлбөр давхар хийгдсэн, буруу дүн шилжүүлсэн эсвэл эрх идэвхжүүлэхэд асуудал гарсан бол төлбөрийн баримтын хамт FunMaxx-тэй холбогдоно уу. Тухайн хүсэлтийг нөхцөл байдалтай нь тулгаж шалган, шийдвэрийг хэрэглэгчид мэдэгдэнэ. Ашиглаж эхэлсэн гишүүнчлэлийн хугацааг хэрэглэгч өөрөө цуцалсан тохиолдолд үлдсэн хугацааны төлбөр автоматаар буцаагдахгүй.

Хэрэглэгчийн үүрэг

  • Telegram нэр болон төлбөрийн мэдээллээ үнэн зөв оруулах.
  • Группийн урилга, контентыг зөвшөөрөлгүй тараахгүй байх.
  • Бусад гишүүнийг доромжлохгүй, хууль бус үйлдэл хийхгүй байх.

Эдгээр нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчийн эрхийг хугацаанаас өмнө цуцалж болно.

Нууцлал

Бид Telegram хэрэглэгчийн ID, username, харагдах нэр, элсэх хүсэлт болон гишүүнчлэлийн хугацаатай холбоотой мэдээллийг төлбөр тулгах, эрх идэвхжүүлэх, гишүүнчлэл удирдах зорилгоор ашиглана. Энэ мэдээллийг үйлчилгээ үзүүлэхээс өөр зорилгоор худалдахгүй.

Гуравдагч талын үйлчилгээ

FunMaxx нь Telegram, банк болон бусад гуравдагч талын үйлчилгээг ашиглаж болно. Тэдгээр үйлчилгээний ажиллагаа, саатал болон өөрийн нөхцөл нь FunMaxx-ийн шууд хяналтаас гадуур байна.

Нөхцөлийн өөрчлөлт

Үйлчилгээ, багц болон ажиллагаанд өөрчлөлт орох үед энэхүү хуудсыг шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөл энэ хуудсанд нийтлэгдсэнээс хойш хүчинтэйд тооцогдоно.

Холбоо барих

Асуудал, санал хүсэлт болон төлбөрийн лавлагааг манай Facebook хуудсаар илгээнэ үү.

FunMaxx Facebook хуудас ↗
← Нүүр хуудас руу буцах
FunMaxx© 2026 FunMaxx
Үйлчилгээний нөхцөл ба нууцлалWebsite by: Solongo